ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай харилцаагаа сайжруулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр Доналд Трампад Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд “ОХУ АНУ-тай харилцах харилцаагаа сэргээх хүсэлтэй байна. Үүний тулд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн. Мэдээж энэ бүхэн амар хялбар байхгүй ч, хоёр улсын харилцааг сэргээж, тогтвортой түвшинд байлгахын төлөө шаардлагатай бүхнийг хийхийг хүсч байна. ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ажигласан. Би түүхэн сонголт хийсэн америкчуудад, ялалт байгуулсан Доналд Трампад баяр хүргэмээр байна” гэжээ.
Сэтгэгдэл (4)