Сүүлийн саруудад ebarimt.mn-д бүртгүүлэх баримтын тоо буурсаныг Гааль татварын мэдээллийн төвөөс хэлэв. Анх баримт бүртгүүлж эхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд дунджаар 20 сая баримт хэвлэж, иргэд 10 сая орчмыг нь бүртгүүлдэг байсан аж.
Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгж, байгууллагууд сард 18-19 сая баримт хэвлэж, иргэд 6-7 сая баримт бүртгүүлж байна. Татварын албан ёсны төлбөрийн баримтыг эцсийн хэрэглээндээ авсан иргэн буюу албан татвар төлөгч та НӨАТ-ын урамшуулалд хамрагдах боломжтой.
Мөн урамшуулалд хамрагдахын тулд та ebarimt.mn цахим хуудаст хандаж хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх шаардлагатай юм.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (8)