Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Баярсайхан өнөөдөр ажлаа хүлээж авч байна.
УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Төмөрхүү шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Д.Баярсайханд компанийн тамгыг гардуулан баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Ажил хүлээлцэх үеэр ТӨБЗГ-ын дэд дарга А.Дагвадорж, ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар, ЭХЯ-ны мэргэжилтэн И.Лувсанцэрэн нар болон УБЦТС ТӨХК-ийн холбогдох удирдлагууд байлцжээ.
Сэтгэгдэл (1)