Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Одоогоор аймгийн хэмжээнд 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65877 орчим мал гоц халдварт мялзан өвчнөөр өвчилж 11632 толгой мал үхсэн байна.
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан 10 хоногийн хугацаанд аймгийн төв рүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглоод байгаа юм.
Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт анх бүр гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор мялзан төст өвчин болохыг нь тогтоосон байна.