"Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн энэ сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Бэгзжавын Мөнхбаатарыг томилжээ.
Б.Мөнхбаатарын товч намтар
Б.Мөнхбаатар 1975 онд Улаанбаатарт төрсөн бөгөөд эцэг, эх нь Говь-Алтайн гаралтай ч Төв аймагт өсч өндийсөн.Тэрээр 1993 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэн хими технологич мэргэжлээр төгссөн байна. Бас МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хуульзүйн сургуулийгч дүүргэж, 2004-2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан байна. 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын орлогч дарга, БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг даргыи Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм байна.
Сэтгэгдэл (17)