Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 14-20-нд Мишээл экспо төвд зохион байгуулна.
Энэ үеэр “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Эх орны эрүүл сүү”, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” зэрэг өдөрлөг зохион байгуулах юм байна.