Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Итгэл, найдвар, боломж - Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр боллоо.
Бүх нийтийн гүйлтэд оролцогчид гурав, тав, 10, 21, 42 километрийн зайд гүйсэн байна.
Энэхүү гүйлт нь нийтийн спортыг сурталчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.