Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ, эцэг, эхчүүдийг өнгөрсөн хавар улаан бурхан зовоож, нийслэлийн хэмжээнд 63 хүүхэд уг өвчнөөр амиа алдаж байсан. Үүний дараа 624 мянган хүн тун вакциныг орон даяар хийсэн. 18-30 насны 624000 иргэн вакщинжуулалтад хамрагдахаас 90 орчим хувь нь хамрагдсан байна. ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өнгөрсөн гурван сард улаан бурхан өвчний тархалт бага байж тус эмнэлэг ачаалалгүй ажиллажээ. Мөн орон нутагт ч өнгөрсөн хавар, өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад энэ төрлийн өвчлөл бага байгаа аж.
Дархлаажуулалт орон даяар идэвхтэй бүсэд хийгдсэн болохоор энэ жил тархалт бага байж магадгүй гэж ХӨСҮТ-ийнхэн үзэж байгаа аж. Улаан бурханаас урьдчилан сэргийлэхийн “А амин дэмээр баялаг, илчлэг, тэжээлтэй халуун хоол хүнс, шинэ ногоо, жимс хүнсэндээ хэрэглэх, хүүхдийг есөн сартай, хоёр настайд улаан бурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулах шаардлагатай юм байна.