Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд ОХУ-аас импортоор гэрэл цахилгаан авч эрчим хүчнийхээ хэрэглээг хангадаг билээ.
Хэрэглэгчдийг найдвартай гэрэл цахилгаанаар хангахын тулд ОХУ-аас хавар, намрын нэг өдөр гэрэл цахилгааныг хязгаарлаж, засвар үйлчилгээ хийдэг юм. Энэ дагуу өнөөдөр 07:00-22:00 цаг хүртэл баруун гурван аймгийн гэрэл цахилгааныг хязгаарлахаар болсон байна.
Энэ хугацаанд тус аймгууд Дөргөний цахилгаан станцаас хязгаартай гэрэл цахилгаан авч Нэгдсэн эмнэлэг, шуудан холбоо, захиргаа зэрэг онцгой албан газруудаа эрчим хүчээр хангах аж.