Өнөөдөр Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.
Энэ өдрийг анх Бухарест хотноо 1958 онд болсон олон улсын сэтгүүлчдийн байгууллагын IV их хурлаас Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгожээ.
Энэ өдөр их хурлын төлөөлөгчдийн бодож төлөвлөснөөр орон бүхний сэтгүүлчид, хэвлэлийнхэн ялангуяа өөрсдийн эрхийг хамгаалах үйлсэд нэгдэл нягтралтай байдгаа харуулах ёстой юм. 1943 оны есдүгээр сарын 8-нд Чехословакийн сэтгүүлч, фашизмыг эсэргүүцэгч, зохиолч Юлиус Фучикийг цаазалжээ. Тэр Прага хотын шоронд бичсэн “Хүзүүгээ оосортой бичсэн сурвалжлага” номоороо дэлхий нийтэд нэр алдартай болсон юм. Түүнийг цаазуулсны дараа энэ номыг дэлхийн 70 хэлээр орчуулж, харин Юлиус Фучикийн амь үрэгдсэн өдрийг 1958 оноос Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэх болжээ.
20 дугаар зууны сүүлчээр НҮБ-ын ээлжит бага хурлаас энэ өдрийг Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож зарласан билээ.