Замын хөдөлгөөнд оролцож буй бага насны хүүхдийн аюулгуй байдлыг хангах, хүүхдийн суудал хэрэглүүлж хэвшүүлэх зорилготой “Амин хариуцлага” төслийг олон нийтэд танилцуулах өдөрлөг энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд болно. Уг төслийг “Глобал шейперс Улаанбаатар” нийгэмлэг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Замын цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж буй. Хүүхдийн аюулгүйн суудлыг хэрхэн сонгох, яаж ашиглах талаар өдөрлөгийн үеэр үзүүлэх тоглолт хийж, хямдралтай үнээр худалдах аж. Мөн хүүхдэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцохыг ойлгуулах зорилгоор үзүүлэнгийн зам, гэрлэн дохио болон гарц зэргийг байгуулж, хөгжөөнт тоглоом болон тааварт тэмцээн зохион байгуулах юм. Түүнчлэн хүүхдийн суудал ашигласан, хамгаалалтын бүс зүүсэн, явган зорчигчид зам тавьж өгсөн зэрэг аюулгүй байдлыг чанд сахин, замын хөдөлгөөнд соёлтой оролдож буй жолооч нарыг гарын бэлгээр урамшуулах юм байна.