Монголын залуу циркчдийн хоёрдугаар наадам есдүгээр сарын 17-18-нд Улаанбаатар хотноо болох нь. Зохион байгуулагчид эл наадмыг олон улсын хэмжээнийх болгохоор шийдэж, харилцаа холбоотой циркүүддээ урилга илгээгээд байгаа юм билээ. 18 хүртэлх насны жүжигчид оролцох эл наадмыг Монголын циркийн 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах аж.
Хөдөө орон нутагт суралцаж буй залуу жүжигчдээ нэгтгэн, олон улсын түвшинд өрсөлдөх уран бүтээлчдийг төрүүлэх зорилготой эл уралдааныг Монголын циркчдийн холбоо, Залуу циркдийн холбоо хамтран хийх гэнэ.