Улсын хэмжээнд энэ жил нийт 482.100 тонн буудай хураан авах төлөв гарчээ. Өнгөрсөн онд байгаль, цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр манай улс ургацынхаа 60 гаруй хувийг алдаж, импортлоход хүрсэн. Харин энэ онд дээрх хэмжээний буудай авах болсон нь дотоодын нөөц хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх аж. Мөн төмс 174.700, хүнсний ногоо 117.500, тосны ургамал 32.500 тонныг хураан авах аж.
Үүнээс одоогоор үр тариа 11.899, төмс 14.889, хүнсний ногоо 9307 тонныг хураагаад байна. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд улаан буудай 355.300, төмс 14.500, хүнсний ногоо 8200, тосв ургамал 63.800 га талбайд тарьсан юм.