Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ. Тодруулбал, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно.
Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртеө 13-18, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19. өдөртөө 25-30, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 17-22 хэм дулаан байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв.