Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 37 хүүхдийн амь нас хохирч, 154 хүүхэд хүн хөнгөн гэмтжээ. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүүхдийн тоо 7.5 хувиар буурсан хэдий ч гэмтсэн хүүхдийн тоо 4,1 хувиар өссөн үзүүлэлттэй аж.
Энэ сарын 5-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал, СХД-ийн нутаг Баянхошууны зам, Шунхлай ШТС-ын зүүн замд “Accent” маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодожн “Prius” маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 23 настай эрэгтэй Н нарын 2 хүн гэмтжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Соёмбо кино театрын урд замд “Prius” маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 56 настай эрэгтэй А, 7 настай эмэгтэй Н нарыг мөргөж гэмтээсэн осол гарсан байна.