Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, зам тээврийн осолд сургуулийн насны 4 хүүхэд өртсөн байна. ЗЦГ-аас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 127 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж, ажиллажээ.
Сэтгэгдэл (3)