Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт автын ноцтой хоёр осол гарчээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутагт төв зам дээр “H.Sonata” маркийн авто машины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шон мөргөж зорчигч 34 настай эрэгтэй Ц-ийн амь нас хохирч, нэг хүн хүнд бэртжээ.
Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р баг, Үдлэг гэх газар Даюун маркийн дугааргүй мотоциклийн жолооч М нь H. HR-V маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй М-ийн амь нас хохирчээ.
Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн орон нутгийн замд хурд хэтрүүлж явахгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (3)