Хүнс, хөдөө аж, ахуйн сайд П.Сэргэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд лус аргадаж 1500 гаруй ламаар Гандантэгчинлэн хийдэд ном хуруулсан байна. Лус аргадсанаар энэ жил арвин ургац авч, байгаль дэлхий номхон дөлгөөн байхыг хүсч буй бололтой. Энэ талаар Газар тариалангийн холбооноос жиргэсэн нь олны анхаарлыг татаад байна. Жиргээчдийн зарим нь энэхүү мэдээллийг шүүмжилж буйгаа илэрхийлсэн бол нэг хэсэг нь “Шашин төрийг хослуулна гэдэг нь энэ дээ” хэмээжээ. Шинэхэн сайд П.Сэргэлэн газар тариалангийн салбараа иймэрхүү аргаар сэргээж, шинэ төвшинд хөгжүүлэхээр бодолтойдог.
Үүнээс үзвэл тэрбээр багагүй шүтлэгтэй нэгэн бололтой.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (24)