“Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” энэ сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус уулзалт Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд уулзалтаар Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар болжээ.
Хурал өнөөдөр эрдэм шинжилгээний хурлын нээлт 14.00 цагт ХААИС дээр болох бөгөөд техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн зургаан чиглэлийн салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.