Сонгуулийн үеэр "Сайн хувьцаа" хөтөлбөрт хамрагдан Тавантолгойн хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдсан иргэдийн заримынх нь мөнгө дансанд нь ороогүй байгаа. Тэгвэл мөнгөө аваагүй иргэдийн мөнгийг гүйцээж олгохоор ирэх оны төсөвт тусгажээ. Сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд нийт 1 сая 313 мянга 432 иргэн хүсэлт гаргасан байна. Тэдний 1 сая 294 мянга 944 иргэн хувьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн авсан аж. Харин хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19 мянга орчим иргэн үлдсэн бөгөөд тэдний хувьцааны мөнгийг гүйцээн олгохоор болсон ч тодорхой хугацаа заагаагүй байна.
Т.Энхэлээ