Сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа "Аса" цирк, Улсын их дэлгүүрийн урдах задгай талбай, “Алтжин” бөмбөгөр, Баруун дөрвөн зам, “Голомт” хотхоны хойно буюу “Шилмэл загвар”-ын өмнөх талбай, “Нарантуул” зах дээр гараад байна.
2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд элсэх тул зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн эрэлттэй байгаа аж. Энэ хэрээр БСШУСЯ-ныхан дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд бөөсөрдөггүй, хөвөн даавуун материалтай, хоёр жилийн эдэлгээ даах хувцас үйлдвэрлэх шаардлагыг тавьж байгаа юм байна. Мөн үнээ нэмэхгүй байхыг сануулжээ.
Энэ жилийн хувьд дүрэмт хувцасны үнэ ханш ийм байна.
Сэтгэгдэл (7)