Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын хажууд “Хос ирвэс” ХХК-ийн байрлалд их хэмжээний химийн бодис байна гэсэн дуудлага өчигдөр 17:00 цагийн орчимд ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 10, НОБГ-ын 1, Цагдаагийн 4 албан хаагч, Мэргэжлийн хяналтын албаны 2 байцаагч, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14 тонн идэмхий натри ачсан “Шлаанз” загварын автомашиныг аюулгүй болгосон байна.