Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын их наадмын үйл ажиллагааны талаар өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн хамба нар мэдээлэл хийлээ.
Шашин соёлын их наадмыг Нийслэлийн засаг даргын тамгийн газар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа ба энэ жилийн наадмын хөтөлбөрийг гарган баталжээ.
Наадам энэ сарын 5-нд буюу баасан гаригт Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурлаар эхлэх ба бямба, ням гаригуудад Хүй долоо худагт шашин соёлын арга хэмжээ зохион байгуулагдана. Наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн автобусны буудлаас нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ.