Олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ Чингисийн талбайд болж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпын Хороо, Монголын Паралимпийн хороо, Спортын холбоодын удирдлага, Олимпын медальтнууд, Олимпд оролцох ҮШБ-ийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа юм.