Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлагт гардуулахаар болсон байна. Шагналыг долдугаар сарын 30-ны өдөр 13.00 цагт СТӨ-ний дэргэд гардуулах бөгөөд Чингисийн талбайд 21 цагаас хүндэтгэлийн тоглолт болох аж.
Өнгөрсөн жил энэхүү одонг “Соёл - Эрдэнэ” хамтлаг авч байсан юм.
Сэтгэгдэл (5)