100 буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн энэ сарын 20-30-ны өдрүүдэд манай улсад болох бөгөөд тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр 10.00 цагт Амарбаясгалант зочид буудлын талбайд болох юм.
Тус тэмцээнд нийт 200 гаруй тамирчид 6 насны ангилалд хуваагдаж тоглох аж. Тодруулбал, 5-7, 8-10, 11-13, 14-16 насны эмэгтэй , эрэгтэй гэсэн ангилал, залуучууд, /17-19 нас/, насан хүрэгчдийн гээд нийт 6 насны ангилалд 100 буудалт, 64 буудалт, Турк даам гэсэн гурван төрлөөр явагдах учраас нилээн том хэмжээний чухал тэмцээн болж байгаагаараа онцлогтой юм байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр нь Бельгийн шүүгч Johan Demasure, туслах шүүгчээр С.Энхболд, Казакстаны шүүгч Airat Nurgaziyey нар ажиллах юм байна.
Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу