Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж эхэлсэн билээ.
"Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсон тухай маргааш мэдээлэл өгөхөөр болжээ.
Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын баатар, “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцоно.
Сэтгэгдэл (2)