Зуны 31 дүгээр Олимпийн наадам хэдхэн хоногийн дараа Бразил улсын Рио де Жанейро хотноо эхэлнэ.
Тус Олимпийн наадамд оролцох Монголын тамирчидыг үдэн гаргах ёслол маргааш буюу 20-нд 11:00 цагаас Чингисийн талбайд болох аж.
Энэ удаагийн олимпт Монгол Улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг "Рио 2016" Олимпийн наадамд оролцуулахаар болоод байгаа. Тодруулбал, жүдогийн 13, чөлөөтийн 10, боксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таеквондо 1 нийт 40 тамирчин Олимпийн эрхээ аваад байна.
Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Нийтдээ 42 тамирчин есөн төрөлд өрсөлдөхөөр "Рио 2016"-г зорих юм байна.