Бразил улсын Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны 31 дүгээр Олимпийн наадамд оролцох Монголын тамирчидыг энэ сарын 20-нд үднэ. Тус ёслол 11:00 цагаас Чингисийн талбайд болно. Нийтдээ 42 тамирчин есөн төрөлд өрсөлдөхөөр "Рио 2016"-г зорих юм.
Монгол Улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг "Рио 2016" Олимпийн наадамд оролцуулахаар болоод байгаа. Тодруулбал, жүдогийн 13, чөлөөтийн 10, баксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таеквондо 1 нийт 40 тамирчин Олимпийн эрхээ тулалдан байж авсан.