Бүсгүйчүүд бид үргэлж л шинийг эрэлхийлж хувцасны шүүгээгээ өөрчилж байдаг билээ. Гэхдээ улирал болгонд нэртэй, сүртэй трэнд гаргах брэндүүдийг Runway-ээс тэр чигээр нь хуулан өөрийнхөө шүүгээнд хийнэ гэдэг үнэхээр боломжгүй. Тиймээс ямар нэгэн трэндийг дагахдаа өөртөө хэдэн асуулт тавьж сурах хэрэгтэй.
- Энэ хувцасны загвар чамд зохих уу?
- Ийм өнгө чиний царайны өнгийг улам сайхан харагдуулж чадах уу?
- Энэ стиль чиний зан характерийг илэрхийлж чадах уу?
- Энэ авах гэж байгаа хувцас бусад хувцастай чинь зохицож чадах уу? Хэрвээ 5 өөр outfit болж чадвал маш сайн.
- Энэ трэнд удаан хугацаанд мода болж чадах уу?
Эдгээр шаардлагад нийцсэн бол худалдан авч болох юм. Тэгэхээр шоппинг хийхдээ өөрт чинь нэг зураг, ямар нэг санаа байгаа бол түүнийгээ дагахдаа үргэлж 3-5 янзаар өмсөж болох загварыг нь сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь Runway-ийг шууд хуулбарлах биш, хэрвээ тэр дизайнерийн трэнд таалагдсан бол өөртөө тохирох элементүүдийг сонгон худалдаж аваад өөрийн стилийг гаргах нь хамгийн чухал юм. Жишээ нь: D&G-ийн Runway-ээс ийм романтик стилийн фото чамд таалагдлаа гэхэд үүнээс санаа авч өөрийнхөөрөө хувцасны шүүгээнд байгаа юбка ч юмуу сандаалтайгаа тохируулан бусад зүйлсийг нэг их мөнгө үрэлгүйгээр трэнд болгон өмсөж болох юм.