Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан 53 дахь улирлын хаалтын тоглолт болгон “Классик Дуэт” концертыг өнөөдөр орой тоглохоор болжээ. Тус тоглолтоор 2015-2016 оны 53 дахь улиралд дуурь бүжгийн театрын тайзнаа тоглосон бүтээлүүдээс хамгийн шилдэг дуэт бүтээлүүдийг тоглох аж.
Тоглолтод тус театрын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим оролцох ба тоглолт оройн 17:00 цагт Улсын дуурь бүжгийн эрлмийн театрын тайзнаа тоглогдоно.