Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зориулсан азарга насны морьд барианд орж ирлээ.
Энэ удаагийн уралдаанд 214 азарга бүртгүүлсэнээс 177 нь гараанаас гарсан юм. Энэ жилийн Монгол төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын халиун азарга
2. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Баянбатын хонгор азарга
3. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд азарга
4. Д.Дагвадоржийн яруу хээр азарга,
5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Д.Энхтөрийн хул азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.