Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн уран бүтээлчид Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Шагналыг өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр гардуулав.
Шагналаа гардан авсны дараа хамтлагийн ахлагч МУСТА Г.Пүрэвдагва "Хийсэн бүтээснийхээ төлөө тууштай зүтгэж явсныхаа үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна. Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг авахад “Увертюра” хамтлагийнхантай ойр байсан, хамтарч ажилласан бүх хүнд баярлалаа. Үзэгч, сонсогчдодоо баярлалаа, бүгдэд нь баярлалаа. “Анир” студийн захирал, “Увертюра” хамтлагийн продюссер, МУСТА Б.Алтанхуяг ахдаа маш их баярлалаа. ХБК-ийн багш СТА Б.Сүхээ, Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ахдаа маш их баярлалаа. Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Итгэл урмыгтань алдахгүй хичээж ажиллах болно" хэмээв. Ийнхүү СТА, дуучин дөрвөөр нэмэгдлээ.
Сэтгэгдэл (2)