Жигнэмэгээр урласан шилдэг 10 бүтээлийг танилцуулъя. Эдгээр бүтээлүүд бүгд амттанаар бүтсэн гэхэд та итгэх үү?
1. 2015 онД Нью-Йоркийн тогооч Жон Лович 1,5 тонн цагаан гаатай жигнэмэгээр тосгон бүтээжээ. Үүнд сургууль, шар айрагны газар, галт тэрэгний зогсоол, ордон зэрэг 164 байгууламж бий.
2. Зул сарын баяраар байшин шиг хэлбэртэй пицца хийвэл багачуудад хамгийн содон бэлэг болно. Уг бяцхан байшингийн дотор ханыг шүдний чигчлүүр, картон цаас, лааз зэргээр тогтоожээ.
3. Сиэтл хотын бүтээлч залуус зургаан сар хөдөлмөрлөсний эцэст жигнэмээр тосгон бүтээжээ. Үүнд чихэр, жигнэмэг, бялуу зэрэг амттан орсон бөгөөд маш олон үлгэрийн баатрыг харж болно.
4. Иштэй чихэр, гаа, бохь, жигнэмэгээр хийсэн энэ байшин 15 мянган долларын үнэтэй гэвэл та итгэх үү? Тэгвэл энэ амттанг 2010 онд Зул сарын баярт зориулан бүтээж байжээ.
5. Амттанаар Цагаан ордныг хүртэл дүрсэлж чадсан байна. Үүнд 250 кг хар шоколад оржээ.
6. Кристен хэмээх бүсгүй ээж, ааваа баярлуулах зорилгоор байшинг нь жигнэмээр бүрж өгчээ.
7. 2015 онд PNC банк Филадельфия дахь салбарынхаа “амтат” хувилбарыг бүтээжээ. Синорхолтой нь, энэ хувилбар банкны жинхэнэ барилгатай хэмжээгээрээ яг адилхан юм.
8. 2013 онд Техас мужийн тогооч нар 1110 куб метр байшинг жигнэмэгээр барьж, Геннисийн номонд бичигджээ.
9. 2015 онд Лондон хотын тогооч нар “Games Of Thrones” тоглоомны жигнэмэг хувилбарыг бүтээжээ.
10. “Харри Поттер” киноны Hogwarts шилтгээн болон гол дүрийн жүжигчдийг жигнэмэгээр урласан байна. Энэхүү тоглоомнуудаар зул сарын гацуураа чимэглэж болох юм.
24tsag.mn