Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Тэдний нэг нь МУСТА, жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий байж МУГЖ цол тэмдэгээр шагнуулав. Түүний хувьд “Уулын төмөр”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот” “Чиний эзгүйд” киногоороо олны хүндэтгэлийг хүлээсэн. Хамгийн сүүлд "Маш нууц" хэмээх 1970-aaд оны цэрэг эрсийн тухай өгүүлэх киноны найруулагчаар ажилласан юм.
Дашрамд дурдахад, түүний эхнэр Ардын жүжигчин С.Сарантуяа билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)