Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол ардын язгуур урлаг, ёс заншлыг театрын урлагтай хослуулан хүргэж буй анхны нүүдлийн гэр театр болох "Номадик" театр өчигдөр нээлтээ хийлээ. Тус театр нь уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан Монгол эсгий гэрт байрлаж ардын язгуур урлаг болоод Монголын ард түмний ахуйн зан үйл, ёс заншилийн төгс хослолыг театрын урлагаар дамжуулан дахин давтагдашгүй байдлаар хүргэж буй анхны нүүдлийн гэр театр бөгөөд Монгол ард түмний заавал үзэх, Монголыг зорисон жуулчдын зайлшгүй очих газрын нэг юм.
Театрын нээлт тун өвөрмөц байдлаар зохиогдсон нь Монгол угсаатны бүлгийн нэг болох "Захчин" ардын хурим болж буй байдлаар нээлтээ хийсэн бөгөөд хуримын зан үйл болон түүнтэй хослох бусад зан үйлийг театрын урлагийн гайхалтай найруулгаар найруулж нээлтэнд ирсэн үзэгчдэд хүргэсэн юм.