Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” хэмээх Монголын ууган дуурийг хоёр дахь удаагаа гадаа тайзнаа, олон нийтэд нээлттэй толилуулах гэж байна.
Хөдөө талын гурван бяцхан толгойн дунд өрнөх Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хайр сэтгэл, янаг амрагийн ээдрээтэй үйл явдлын дор нэгэн зууны өмнөх цаг үеийн амьдрал ахуй, эрх чөлөөг хүсэн мөрөөдөх ард олны хүсэл тэмүүлэл, анги давхаргын ил далд тэмцлийг илэрхийлсэн, Монгол үндэсний анхны дуурь "УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ"-г 7-р сарын 10-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 21:00 цагаас хүргэнэ.
Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
Гадаа талбай дахь тоглолтын найруулагч: А.Дашпэлжээ АЖ
Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
Туслах найруулагч: Е.Сарантуяа УГЗ
Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
Ерөнхий продюсер: УДБЭТ-ын Ерөнхий захирал Ч.Мөнхзул
Продюсер: НСУГ-ын дарга Б.Батцэнгэл
НЗДТГ, УДБЭТ хамтран "Найрсаг Улаанбаатар" төслийн хүрээнд нээлттэй толилуулж буй "Учиртай гурван толгой" дуурийн 2016 оны сонгон шалгаруулалтаар дараах уран бүтээлчид гол дүрүүдийг бүтээхээр болсон.
Юндэн (баритон) - Э.Бумхүү (МУСТА, УДБЭТ-ын гоцлол дуучин)
Нансалмаа (сопрано) - Б.Энхнаран (УДБЭТ-ын гоцлол дуучин)
Хоролмаа (сопрано) - Ө.Уянга (МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин)
Балган (бас) - С.Бат-Эрдэнэ (УДБЭТ-ын гоцлол дуучин) нар тус тус тоглоно.