Наадмын тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарсан билээ. Харин тасалбар худалдан авах хүсэлтэй иргэд гурав хоногийн өмнөөс эхлэн тасалбар борлуулах цэгүүдийн гадна дугаарлан зогсчээ. Өчигдөр л гэхэд СТӨ-ний гадна тасалбар түгээх газарт хүмүүс ирж олноороо бужигнасан байна. Тэд гэрээсээ суух сандал, шөнө нөмрөх дулаан бүтээлэг халуун савтай цай хоолтойгоо ирсэн байна. Энд дугаарлаж зогсох хүмүүс "Наадмын тасалбарыг олон газарт худалдмаар байна. Хоёрхон газар төвлөрчихөөр зардал чирэгдэл ихтэй хэцүү юм. Эсвэл онлайнаар зардаг болмоор байна" гэцгээж байв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)