“Сэрсэн тал” соёлын наадам Хүй долоо худагт болно.
Уг наадмыг Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ес дэх жилдээ зохион байгуулах гэж байгаа юм.
Энэхүү соёлын наадмыг анх 2008 онд Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын “МЕТАА” компани, Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байжээ. Уг урлагийн наадмыг монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг байна. Соёлын наадмын хүрээнд “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулах аж.
Наадмын үйл ажиллагаа энэ сарын 11-12-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Хүй долоо худагт болох юм.