Нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор “Ю.Цэдэнбал” академиас “Ю.Цэдэнбал-Монгол орон” яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцох материалыг энэ сарын 30 хүртэл хүлээн авч, ирэх сарын 10-нд шалгаруулах аж. Ялагчийг ирэх есдүгээр сард болох Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойны арга хэмжээний үеэр тодруулах юм байна.
Сэтгэгдэл (4)