Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
-Юндэнд - Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын гоцлол дуучин /
-Нансалмаад - Б.Энхнаран / УДБЭТ – ын гоцлол дуучин /
-Хоролмаад - Ө.Уянга / МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин /
-Балганд - С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/ нар шалгарлаа гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.