“Олон улсын Хөөмийн IV” наадмыг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж, 2 дахь удаагаа хуралдлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны хүрээнд 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн IV” наадам 7 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарсан бөгөөд энэ үеэр хөөмийн өлгий нутаг болсон Чандмань суманд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөлөө.
Мөн хөөмийн гарал үүсэл болсон байгалийн дуу авиа, нутаг нутгийн онцлог түүхийг харуулсан аялалыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд наадмыг гоцлол болон хамтлаг төрлөөр шалгаруулж, шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг хийхээр хөтөлбөрт тусгалаа.