“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Бямба гарагт Чингисийн талбайд гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” зэрэг Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдээс дээжлэн хүргэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.