Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг “Тика’’-гаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзны хөшгийг буцалтгүй туламжаар шинэчилсэн байна. ДБЭТ-ын зөөлөн хөшиг нь тайзнаа тоглогддог бүх концертуудад хэрэглэгддэг ч сүүлийн 30 жилд шинэчилж байна. “ТИКА”-гийн буцалтгүй тусламжаар шинэчилж буй хөшиг нь гурван өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах материалаар хийгдсэнээрээ давуу талтай, орчин үеийн технологид нийцсэн хөшиг юм байна. Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон жил бүрийн зуны дэлгэр цагт дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор бүтээлүүдийг театрынхаа гадаа талбайд олон нийтэд зориулан толилуулдаг уламжлалтай. Энэ удаагйин “Бэст оф классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд болно. Олон улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа шилдэг уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен" П.Чайковскийн “Нойрссон гүнж", “Хунт нуур”, Ж.Чулууны “Уран хас" Д.Лувсаншаравын “Шивээ хиагт" Б.Шаравын “Чингис хаан” зэрэг бүтээлүүдээс дээжлэн хүргэхээр бэлдээд байна. Монгол Улсыг зорин ирсэн гадаадын зочид, жуулчид, нийслэлчүүдэд зориулсан энэхүү тоглолтод зориулж 5000 хүний суудал засах юм.