“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Best of classics” сонгодог үдшийн цэнгүүн маргааш буюу бямба гарагт 21 цагаас Чингисийн талбайд болно.
Мөн энэхүү арга хэмжээтэй холбогдуулан тайз заслын ажлыг хийж байгаа учир Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар буюу 06 дугаар сарын 30- наас 07 сарын 03 өдөр хүртэл хаах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.