Үндэсний их баяр наадамд зориулан “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглох гэж байгаатай холбогдуулан, жүжгийн гол дүрийн сонгон шалгаруулалт өчигдөр орой болж, жүжигчид тодорлоо.
Сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин өрсөлдсөнөөс Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Бумхүү, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар шалгарлаа. Учиртай гурван толгой дуурь энэ сарын 10-ны үдэш Чингисийн талбайд тоглогдоно.