Швейцар улсын иргэн Бруно Дубайх хэмээх 69 настай эр Завхан аймгийн Идэрийн голоос Хөвсгөл аймгийн чиглэлд “Каяак” гэх хуванцар завиар өнгөрсөн сарын 24-нд гарснаас хойш сураггүй болоод байгаа билээ.
Швейцарын иргэний мөрөөр энэ сарын 25-наас хойш Хөвсгөл, Булган аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид эрэн хайх ажиллагааг явуулж, 480 км гол, газрыг самнасан ч сураг нь гаргаагүй байна.
Харин Булган аймгийн Онцгой байдлын газраас эрлийн ажлыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн даваа гарагт шилжүүлжээ.
Сэтгэгдэл (2)