“Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1982 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1987 төгрөгөөр зарж байгаа юм.
Оны эхэн үед 2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш өнөөдөр 70 орчим төгрөгөөр буураад байна. Ам.долларын ханш буурсах болсон нь Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрээр Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн мөнгө орж ирсэнтэй холбоотой хэмээн эдийн засагчид дүгнэж байна.