Шагайн харвааны насанд хүрэгчдийн УАШТ Шагайн асарт боллоо. Тус тэмцээнд Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий, зэрэг аймаг, дүүргийн 75 багийн 650 гаруй харваач оролцов.
Шилдэг багуудын ширүүн өрсөлдөөн дундаас улсын мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн харваачид аваргалж, аймгийн гоц мэргэн А.Эрхэмбаяр ахлагчтай Дундговь, үлэмж дархан мэргэн Г.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн багууд удаалав.
Харин ганцаарчилсан төрөлд Өмнөговь аймгийн харваач, үлэмж дархан мэргэн У.Дэмүүл түрүүлж, улсын мэргэн А.Амарбаяр, аймгийн гоц мэргэн С.Амгаланбаяр нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.