Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр нэг ам.доллар 1974 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1991 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкуудын нэг ам.долларыг 2003 төгрөгөөр зарж байна.
Өнгөрсөн сарын сүүлээс эхлэн долларын ханш буурах болсныг эдийн засагчид Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн санхүүжилт орж ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.